Сэтгэлдээ таарсан гоё гутал автал хөл барьж, холгож зовоох асуудал хүн бүрт тулгардаг билээ. Тэгвэл танд гар доорх энгийн зүйлсээр хэрхэн гутлаа хэвшүүлж сунгах болон хөлөө гэмтэхээс сэргийлэх аргуудыг танилцуулж байна. Хөл холгох, гутал барих асуудлаас хялбархан салцгаая! 1Шархны лент Шинэхэн авсан гоёмсог өндөр өсгийт тань хөл холгож зовоогоод байгаа бол та яг тэр холгож байгаа хэсэг дээрээ шархны лент наагаарай. Хөлөн дээр цэврүү үсрэх, холгох зэрэг олон асуудлаас таныг аврах болно. 2Хүүхдийн тальк Хүүхдийн талькийг хөлийн арьс үрэгдэхээс хамгаалан бага зэргийг гутлаа өмсөхөөс өмнө хөлрүүгээ цацаж болдог. Хэрвээ та оймс өмсөх бол тальк цацахаасаа өмнө хөлөө заавал хуурай болгох хэрэгтэй шүү. 3Үсний сэнс Нимгэн оймс өмсөөд жаахан бариад байгаа гутлаа өмсөж байгаад үсний сэнсээр яг бариу хэсгүүд рүү нь үлээлгээрэй. Хэрвээ хөргөсний нь дараа өмсөж үзэхэд дахиад л бариу санагдаад байвал дахин сэнсээр үлээлгэж болно. Гэвч энэ арга зөвхөн арьсан гутал дээр л ашиглах боломжтой юм шүү. 4Хөлс дарагч Гутал холголтод хамгийн их өртдөг хөлийн хэсгүүд нь шагай, хөлийн ар тал болон хөлийн хуруунууд билээ. Тэгвэл эдгээр хэсгүүдээ өвтгөж шархлуулахгүйн тулд хөлс дарагч бага зэрэг түрхэхэд хангалттай. 5Силикон улавч Хэрвээ гутал тань томдож сугараад байвал силикон улавч ашиглаарай. Силикон улавч төрөл бүрээрээ байдаг бөгөөд ямар гутал өмсөж байгаадаа тохируулан авч хэрэглээрэй. 6Мөс Гутлаа сунгаж өргөн болгомоор байвал уутанд ус хийгээд гутал дотроо хийж хөлдөөгчид хийгээд хонуулаарай. Маргааш өглөө нь таны гутал өргөсч хангалттай сунасан байх болно. 7Алкохоль Бас нэгэн бариу гутлыг сунгах арга бол алкохоль цацах юм. Гутлынхаа дотор талд алкохоль цацаад дотор нь цаас чихээд хонуулаарай. Маргааш өглөө нь гутал дотроос цаасаа гаргаж, өмсөөд өөрийн хөлийн хэлбэрт хэвшүүлээрэй. 8Чийгшүүлэгч тос Энэ арга арьсан гутал хэвшүүлэхэд хамгийн тохиромжтой юм. Гарын арьс чийгшүүлэгч тосыг гутлын өсгий болон хуруу байрладаг хэсэгт түрхэнэ. Ингэснээр чийгшүүлэгч арьсан гутлыг зөөлрүүлдэг. Маргааш нь гутлаа өмсмөгц гутал хөлийн тань хэлбэрээр хэвшиж өгнө. 9Төмс Зөөлөн арьсан гутал болон бэлтгэлийн гутал тань урд хэсгээрээ бариад байгаа бол цэвэрлэсэн төмс гутлынхаа урд хэсэгт хийгээд хонуулаарай. Төмс гутланд ямар ч үнэр шингээхгүй бөгөөд хүссэн хэмжээгээр тань гутлын урд хэсгийг өргөсгөж өгдөг. 10Гуталчин Хамгийн сүүлд нь дээр дурдсан аргууд сэтгэлд тань хүртэл гутлыг чинь хэвшүүлж сунгаж чадахгүй байвал хамгийн шилдэг арга бол гуталчин дээр очих юм шүү.