ЭМЯ: Суултуураар коронавирусийн халдвар дамжсаныг эрдэмтэд анхаарууллаа

914

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг өөрийн пэйж хуудсаар дамжуулан тогтмол хийж, иргэдэд мэдээлэл хүргэж байгаа билээ.

Тус яамны Шуурхэй удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Бид шинэ вирусийн халдвартай холбоотой ДЭМБ байгууллага болон олон улсын эрдэмтэн судлаачдын гаргасан шинэ мэдээ мэдээллийг шуурхай авч, Монголынхоо хөрсөнд буулган иргэдэд тогтмол зөвлөмж хүргэсээр байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусийн халдвар жорлонгийн суултуураар дамжин байна хэмээн Хонгконгийн эрдэмтэд анхаарууллаа. Тиймээс суултуурыг ариутгаж, цэвэрлэхээс гадна суултуурыг таглаад усаа татахыг зөвлөж байна. Мөн гараа сайтар савандаж угаах нь бүх төрлийн халдварт өвчнөөс 80 хувь хамгаална гэж ДЭМБ-ын судалгаа бий гэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу