Өөртөө их цэвэрлэгээ хийж, аз жаргалыг чинь сорж байгаа зүйлсээс салаарай

647

Заримдаа юу болж байгаагаа бага зэрэг ажиглах түр завсарлага хэрэгтэй. Асар их мэдээлэл, технологи, интернэт, олон хүн, мөн хоол хүнс, хувцасны сонголт бидэнд байна. Түүнийгээ дагаад бидэнд сонголтоо зөв хийх нь чухал болж байгаа. Мөн хэрэггүй олон зүйлдээ баяртай гэж хэлэн их цэвэрлэгээ хийх цаг болжээ.

Өөрийгөө бие махбодийн талаас ч, сэтгэл зүйн талаас ч байнга тордож хайрлах хэрэгтэй. Хэрэггүй зүйлээ гарган хаяж, эрч хүч, цаг завыг чинь үрж байгаа зүйлд үгүй гэж хэлэн, чамайг зовоож, аз жаргалыг чинь сорж байгаа хүмүүсээс салаарай.

Хэрэггүй зүйлээсээ салах нь:
Шүүгээндээ хэдэн жил хэвтсэн тэр хувцаснуудаа хая. Өмнө өмсөөгүй юм чинь одоо түүнийг дурлаж өмсөх нь юу л бол. Магад “шууд хая” гэдэг нь зөв зүйл биш байх. Хэрэгтэй хүмүүст хандивлаж болно. Эсвэл оёдол, хувцас засварын газарт өгдөг ч юм уу. Хувцаснаас гадна яг юунд ч хэрэглэгдэх нь мэдэгдэхгүй зүйл байвал бас гаргасан нь дээр. Тэдгээрээс салсны дараа өрөө чинь ч цэгцэрч, сэтгэл санаа чинь ч дээрдэнэ.

Мөн дахин тийм хэрэггүй зүйл хураахгүйн тулд худалдан авалт хийхдээ сайн бодох хэрэгтэй. Шинэ зүйл байнга авахгүй хуучнаа хэрэглээд, аль болох бага эд цуглуулж, байгаль орчиндоо элэгтэй амьдарч эхлээрэй. Би ч бас тэгэхийг хичээх болно.

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу