Автобусууд бүрэн камержсан ч, 80 хувь нь ажилладаггүй!

460
niitiin-teewer
Автобусууд бүрэн камержсан ч, 80 хувь нь ажилладаггүй!

Нийслэлийн нийтийн тээврийн автобусуудыг бүрэн камержуулсан байдаг ч үнэн хэрэг дээрээ 80 хувь нь ажилладаггүй байна.

Нийтийн тээврээр зорчихдоо иргэд халаасны хулгайд цөөнгүй өртдөг. Нийслэлийн хэмжээнд нийт 1200 гаруй нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилдэг.

Эдгээр автобус тус бүрт 3-4 камерыг суурилуулсан байдаг ч 80 орчим хувьд нь камер ажилладаггүй гэж мэдээллээ.

Халаасны хулгайн гэмт хэрэг ихэвчлэн нийтийн тээвэрт үйлдэгддэг учир энэ төрлийн гэмт хэргийг бууруулах хамгийн зөв алхам нь камержуулалт гэж албаны хүмүүс үзэж байгаа юм.

Гэвч жолооч нарын буруутай үйлдлээс болж камер ажиллахгүй байх тохиолдол их гардаг аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу