Автомашинаас татгалзаж, ажилдаа дугуйгаар явахыг уриаллаа

726
ajildaa-duguigaar-ywah
Автомашинаас татгалзаж, ажилдаа дугуйгаар явахыг уриаллаа

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ажилтнуудын эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор “АВТОМАШИНААС ТАТГАЛЗАЖ – АЖИЛДАА ДУГУЙГААР ЯВЪЯ” уриалгыг гаргаж ажилтан, албан хаагчид нэгдлээ.

Тус үйлдвэрийн газраас намрын налгар өдрүүдэд дээрх уриалгад нэгдэж автозамын түгжрэлийг сааруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг нийт иргэддээ уриалж байна. Цаашид энэхүү арга хэмжээг тус үйлвэрийн газраас шат дараатайгаар зохион байгуулж, автозамын түгжрэл болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахад тодорхой хувь нэмэр оруулахаар боллоо.

ДУГУЙЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

• Аюулгүй байдалд онцгой анхаарах
• Тусгай зориулалтын малгай өмсөх
• Дугуйчид болж өгвөл тод өнгийн хувцас өмсөх
• Дугуй унахын өмнө өөх тос багатай хоол идэх
• Цэвэр ус ууж, алдсан шингэнээ нөхөх
• Автомашины замаар явах бол замын хөдөлгөөний дүрмийг заавал баримтлах
• Замын захаас нэг метрийн дотор явж, хэрэв эргэх бол гараараа дохио өгөх

НИЙТЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

• Дугуйгаар зорчигчдод зам тавьж өгөх, замын хөдөлгөөнд давуу эрхтэй зорчуулах
• Унадаг дугуйн замаар явган зорчигчид явахгүй байх
• Явган зорчигчид чихэвчээ хэт чангалалгүй орчин тойрноо мэдэрч, анхаарал болгоомжтой зорчих
• Жолооч нар замын захаас нэг метрээс багагүй зай барьж явах
• Явган зорчигчид баруун гар талаа барьж явах
• Зам хааж олуулаа хөндөлсөж явахгүй байх

ДУГУЙ УНАХЫН АЧ ТУС:

• Стресс, ядаргаа тайлагдана;
• Зүрх, уушигны ажиллагаа сайжирна;
• Чихрийн шижин, цусны даралт нэмэгдэхээс урьдчилан сэргийлнэ;
• Илүүдэл жин байхгүй болно;
• Хөл, гар сайжирна;
• Орчин тойрноо өөр нүдээр харна;
• Явган явахаас илүү хурдан;
• Түгжрэлтэй үед автомашинаас ч илүү хурдан;
• Мөнгөнд хэмнэлттэй (өөрөөр хэлбэл машины түлш, таксинд мөнгө зарахгүй);
• Зогсоол хайх шаардлагагүй;
• Чимээ шуугиан гаргадаггүй.
• Байгаль орчинд ээлтэй

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу