Автотээврийн үндэсний төвөөс автомашины УАЕ сери олгож эхэллээ

902
mashinii-seri-dugaar
Автотээврийн үндэсний төвөөс автомашины УАЕ сери олгож эхэллээ

Автотээврийн үндэсний төвөөс /2019.09.25/ автомашины УАЕ сери олгож эхэлжээ. Тодруулбал, хоёр сарын өмнөөс олгож эхэлсэн УАА сери дуусч, үргэлжлүүлэн УАЕ сери олгохоор болжээ. Дугаарын үсэг солих эрх бүхий байгууллага бол Зам тээврийн яам, үүнийг жолооч нарт олгох асуудлыг Автотээврийн үндэсний төв хариуцдаг.

Тиймээс УАЕ серийн дугаар авахыг хүссэн жолооч нар Автотээврийн үндэсний төвийн https://burtgel.transdep.mn/ гэсэн цахим хуудсанд нэвтэрч, автомашиныхаа дугаарыг нээлттэй сонгох боломжтой аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу