Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлиг, Улсын онцгой комиссын шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108, 168 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амралт, сувиллын үйл ажиллагаа эрхэлж буй 9 байгууллагад шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр маск болон хамгаалах хэрэгсэлгүй хүнд үйлчлэхгүй байх,
үйлчлүүлэгдчийг халуун хэмжигч багажаар үзэж үйлчлэх, зочдын хоолны цагийн хуваарьт зохицуулалт хийж олноор нэг дор цуглуулахгүй байх, хүүхэдтэй хүмүүст үйлчлэхгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх болон бусад шаардлагатай арга хэмжээг авч ажиллах талаар заавар зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүлэн ажилласан байна.