Э.Цэндбаатар алтын төлөө З.Сапиуллинтай тулалдана

874
tsendbaatar
Э.Цэндбаатар алтын төлөө З.Сапиуллинтай тулалдана

Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 7 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байгаа билээ.

Манай боксын тамирчид өчигдөр мөнгөн медалийн төлөөх тулаанууд явагдсан ба 60 кг-ын жинд Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар Узбекстаны Ш.Рахимовыг 5:0 харьцаагаар ялснаар алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авсан юм.

Алтан медалийн төлөөх тулаанууд өнөөдөр 14:00 цагаас эхлэх бөгөөд Э.Цэндбаатар Казахстаны З.Сапиуллинтай тулалдана.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу