АТГ-аас жолооны үнэмлэх олгох, солих үйл ажиллагаатай танилцав

590
АТГ-аас жолооны үнэмлэх олгох, солих үйл ажиллагаатай танилцав
АТГ-аас жолооны үнэмлэх олгох, солих үйл ажиллагаатай танилцав

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагааны талаар хянан үзэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, зарим шаардлагатай арга хэмжээг авахаар 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс ажиллаж эхэллээ.

Ажлын хэсэг жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, нөхөн олгох үйл ажиллагааны нөхцөл байдал, хууль тогтоомж зөрчиж байгаа эсэх, түр үнэмлэх олгож байгаа асуудалд хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн тус төвөөс олгож байгаа тусгай зөвшөөрөл /тусгай дуут дохио гэх мэт/, түүнд тавих хяналт, зөрчлийг нягтлан шалгаж, зарим илэрсэн зөрчлийг газар дээр нь таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Авлигатай тэмцэх газраас цаашид жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, нөхөн олгох үйл ажиллагааг цахимжуулах, олон нийтэд ил тод, нээлттэй болгох ажлыг зохион байгуулахад онцгой анхааран ажиллаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу