Балотелли дотуураа Рашфордын өмсгөлийн өмссөн байжээ

460
Mario Balotelli
Балотелли дотуураа Рашфордын өмсгөлийн өмссөн байжээ

Францын лигийн хүрээнд “Парис сант Жермен” болон “ Марсель” багуудын тоглолт болж 3:1-ийн харьцаатайгаар Парисын багийн ялалтаар өндөрлөсөн билээ.

Тэгвэл “Марсель” багийн довтлогч Марио Балотелли өмсгөлийнхөө дотуур Английн “Манчестер Юнайтед” багийн довтлогч Маркус Рашфордын өмсгөлийг өмссөн байжээ.

Учир нь Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтонд Рашфордын гоол тоглолтыг шийдвэрлэж Парисын баг тэмцээний орхисон юм. Хэрэв Балотелли гоол оруулвал Рашфордын өмсгөлийг гарган эсрэг багийхнаараа даажигнах байжээ.

Харамсалтай Балотелли гоол оруулж чадалгүй 3:1-ийн харьцаатай хожигдсон юм. Балотелли өөрийн этгээд, сонирхолтой үйлдлээрээ хөлбөмбөгчид дундаа алдартай билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу