БАЯН-ӨЛГИЙ: Хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллахыг үүрэгдэв

473
bayan-olgii
Хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллахыг үүрэгдэв

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд тарваган тахал өвчнөөр хоёр хүн өвчилж нас барсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөө оройн 22:00 цагт ес дэх удаагаа хуралдаж,

Гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллага болон хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, хяналтын цэгээс нэг ч хүнийг оруулж гаргахгүй байхаар үүрэг өглөө.

Мөн Өлгий сумаас орж гарах 9 чиглэлд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарын орон байр, хоол хүнсний асуудлыг маргааш 15:00 цаг хүртэл шийдэж, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.

Үүний дараа Казахстан, ОХУ- руу явж Ташаантын боомт дээр буцаж ирээд байгаа иргэдийн асуудлыг хэлэлцсэн ба эдгээр хүмүүсийг хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд голомт бүсээс дамжин өнгөрүүлэхгүйгээр Улаанбайшинтын боомтод нэгдсэн хяналтанд байлгахаар шийдвэрлэлээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу