Буриадын боксын холбооны ерөнхийлөгч Доржиев Валерий Пурбуевич МҮОХ-нд зочиллоо

800
badaruugan
Буриадын боксын холбооны ерөнхийлөгч Доржиев Валерий Пурбуевич МҮОХ-нд зочиллоо

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Ардын их хурлын гишүүн, Буриадын боксын холбооны ерөнхийлөгч Доржиев Валерий Пурбуевичийг хүлээн авч уулзлаа.

Доржиев Валерий Пурбуевич ирэх аравдугаар сарын 1-14-нд зохион байгуулагдах эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны дарга аж.

Түүнчлэн дээрх уулзалтын үеэр Доржиев Валерий Пурбуевичийн хоёр орны боксын спортын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Олимпийн алдар” одонгоор шагнаж, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу