Голуудын усны түвшин нэмэгдэн хүчтэй үерлэж байна

737
gol-mornii-us
Голуудын усны түвшин нэмэгдэн хүчтэй үерлэж байна

Голуудын усны түвшин нэмэгдэн хүчтэй үерлэж байна. Хаврын шар усны үерээс сэрэмжлээрэй. 2019 оны тавдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хангай нурууны арын Идэр, Хойд тамир, Чулуут, өврийн Буянт, Завхан, Алтай нуруунаас эхтэй Ховд, Сагсай, Булган,

Харбут зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-50 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг 10-30 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрөөс 50-110 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-35 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурдсан голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу