ГРЕК: Багш нар цагдаа хүчнийхэнтэй мөргөлджээ

783
bagsh-nariin-tsuglaan
Багш нар цагдаа хүчнийхэнтэй мөргөлджээ

​Германд нисэх буудлын ажилтнууд ийнхүү ажил хаялт зарлахаа мэдэгдэж, урьдчилсан анхааруулах эсэргүүцлийн аян өрнүүлээд байгаа бол Грект багш нар ажил хаяж, гудамж талбайдаа гарч тэмцэж байна.

Грекийн нийслэл Афин хотын төв талбай болох Синтагма талбайд багш нарын эсэргүүцлийн жагсаал болж, цагдаа хүчнийхэнтэй мөргөлджээ.

Багш нар улсынхаа парламентын ордонд нэвтрэхийг завдаж, тэдний замыг цагдаагийн харуул хамгаалалт зогсоож байгаа юм. Цагдаа нарын хуягт хамгаалалтыг давахын тулд багш нар хууль сахиулагчид руу чулуу нүүлгэж, цаадуул нь нулимс асгаруулагч хий болоод хийн гранат шидэж, жагсагчдыг тараахыг завдаж байжээ.

Энэ үеэр болсон мөргөлдөөнд хэд хэдэн хүн өртөн гэмтэж, бэртэн түлэгдсэн байна. Нийтдээ Афин хотын гудамжнаа энэ өдөр болсон жагсаалд 3 мянга гаруй багш нэгдэн оролцжээ.

Багш нар улсынхаа төр засгаас төрийн албанд ажилд ороход тавьж байгаа нөхцөл шаардлагад өөрчлөлт оруулах хуулийн төслийг эсэргүүцэж байгаа аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу