Даац хэтрүүлсэн ачаатай явж байгаад онхолджээ

671
36349b_57308934_2639372649424199_2054814007692361728_n_x974
ачааны автомашин, жин хэтрүүлэн

Дөрөвдгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр том оврын ачааны автомашин жин хэтрүүлэн ачиж яваад онхолдсон байна. Ачааны автомашин тус нутгийн цагдаагийн шалгах хэсгээр нэвтрэхгүйн тулд замаас гарч өөр замаар тойрч яваад онхолджээ.

Азаар ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байгаагүй аж. Жолооч нарыг ачааны жин стандартыг баримталж явах хэрэгтэй байгааг тус аймгийн цагдаагийн газраас мэдээллээ. Замын хагарал ихтэй үед хүнд оврын ачаатай машинууд хагархайг хурдтай тойрох үедээ ихээхэн онхолддог талаар хэллээ.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг зөвлөлөө.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу