Казахстан улсын анхны Ерөнхийлөгчийн ууган охин Дарига Назарбаева тус улсын Сенатын танхимын дарга болсон байна. Эдүгээ 55 настай тэрбээр 2016 оны есдүгээр сараас Казахстан улсын Сенатын дээд танхимын гишүүнээр сонгогдон ажиллажээ.
Дарига Назарбаева нь Азийн бусад орны “өв залгамжлагч”-дын адилаар Засгийн газартаа хэд хэдэн нэр хүндтэй алба хашиж байсан аж.
Назарбаева 2003 онд улс төрийн нам байгуулж, орлогч даргаар нь томилогдсон бөгөөд 2006 онд эцгийнхээ Нур Отан намтай нэгтгэжээ. Мөн тэрээр 2004 он хүртэл Казах, ОХУ-д мэдээгээ цацдаг “Хабар” агентлагийг давхар хариуцан ажиллаж байна.