ДАРХАН: 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээгдлээ

1582
huuhdiin-tsetserleg
150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээгдлээ

2019-2020 оны хичээлийн жилд шинээр Дархан сумын 10 дугаар багт 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад ороод байна.

28 дугаар цэцэрлэгт 2-5 насны 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших юм. Намрын энэ налгар өдөр үүд хаалгаа нээж байгаа тус цэцэрлэгт шинээр 25 багш ажиллагсад ажиллаж байна.

Хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчинг бүрдүүлж зөв хүмүүжилтэй зөв Монгол иргэнг төлөвшүүлэх энэ их үйлсэд эцэг эхчүүд баяртай байсан юм.

Энэ хичээлийн жилд Дархан сумын 5 цэцэрлэгийн 600 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл баригдаж, 650 хүүхдийн хүчин чадалтай 4 цэцэрлэг шинээр ашиглалтад орох юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу