Дуучин Н.Мөнгөншагайнх “БҮЛ” нэмлээ

855
Дуучин Н.Мөнгөншагайнх "БҮЛ" нэмлээ

СТА, дуучин Н.Мөнгөншагай бүл нэмж, шинэ хүнээ тосож буй баярт мэдээгээ олонтойгоо хуваалцахыг хүсчээ.

СТА, дуучин Н.Мөнгөншагай,

Энэ сайхан өдөр манайх гэдэг айл бүл нэмлээ.Ханьдаа баярлалаа.Хайртай шүү чамдаа!!! “Жаргалтай яа хорвоо минь…” хэмээн баярласан сэтгэгдлээ бичжээ.

Холын цэнхэр Ховд нутгийн хүргэн Н.Мөнгөншагай эхнэртэйгээ ханилан суугаад таван жил болж байгаа бөгөөд ийн хүү, охин хоёртой тэгш дүүрэн бүл боллоо.

Балчир ахуй цагаасаа л аав хэмээх их уулын нөмөрт дулаацаж үзээгүй дуучин СТА, дуучин Н.Мөнгөншагай “Гангараа” дуугаа аавынхаа гэгээн дурсгалд зориулан бүтээлгэсэн гэдэг.

Тиймдээ ч сэтгэлд хургасан жавраа арилтал, эцэг хүнийхээ үүргийг сайтар биелүүлэхийг хичээдэг биз ээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу