Дуучин О.Энх-Эрдэнэд алтан үеийнхэн гомдолсны учир…

880
duuchin-enherdene
Дуучин О.Энх Эрдэнэ

Ардын дуучин П.Адарсүрэн гуайн дуу “Чандмань эрдэнэ” дууг амилуулж, олны нүдэнд нулимс мэлтэлзүүлж, чадсан Эрдэнэтийн залуу О.Энх Эрдэнэ Монголчуудыг дахин огшоож чадлаа.

П.Адарсүрэн агсны тослог, баргил хоолойтой тун чиг адилхан түүнийг алтан үеийнхэн “Нуугдсан эрдэнэ” хэмээн тодотгож “хэдэн сайхан уран бүтээл хийгээсэй” хэмээн битүүхэн хүлээж суугаа нь нууц биш.

Харамсалтай нь залуу хүн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, харь хэл дээр анхны цомгоо бүтээхээр шийджээ. Ингэхдээ тэрээр продюсер Андрив Лэйнтэй хамтран ажиллаж, хэд хэдэн дуу бүтээсэн байна.

Анхны цомгоо харь хэл дээр бүтээж буй түүнд алтан үеийнхнээс багагүй гомдол, шүүмж ирсэн гэнэ шүү.

Дашрамд О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч болсны дараагаар АНУ-ын Виржиниагийн Олон улсын Их сургуулиас магистрын зэрэгт суралцах урилга авсан юм.

Тэрбээр “She ain’t no love song”, “Honky tonk сountdown” “Wake Up With You” зэрэг дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн ажилдаа орсон бөгөөд залуу дуучин “Wake up with you” дууныхаа клипийг энэ сарын 3-ны өдөр сонсогчдын хүртээл болгосон билээ.

З.Халиун

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу