Дэлхийн хүүхэлдэйчдийн өдөр 2019.03.21 өдөр тохиож байна

562

 

Жил бүрийн 03 дугаар сарын 21-ний өдөр дэлхий нийтээр “Хүүхэлдэйчдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Dreambox телевизтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах, хамтран хэрэгжүүлэх “Бүлтээхэй Дэлдээхэй 2” хүүхдэд зориулсан үндэсний брэнд бүтээгдэхүүнийхээ танилцуулга мэдээллийг хүргэх хэвлэлийн бага хурлыг зарлаж байна.
Эрхэм хүндэт сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж мэдээ бэлтгэхийг урьж байна.
Бидний зүгээс та бүхэндээ зориулж гарын бэлэг, өглөөний цай бэлтгэж байгаагаа дуулгахад таатай байна.

Хэвлэлийн бага хурал: 2019.03.21-ний 11 цагт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт болно.
Холбогдох утасны дугаар: 80232323, 80016566, 11321669

***МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР***

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу