Жордан Пикфорд зодооны хэрэгт сэжиглэгдэж байна

747
Jordan Pickford
Жордан Пикфорд зодооны хэрэгт сэжиглэгдэж байна

Английн шигшээ болон “Эвертон”-ы хаалгач Жордан Пикфорд хуучин баг “Сандерлэнд”-ийнхаа “Портсмут”-тай хийсэн тоглолтыг үзсэн оройдоо шөнийн цэнгээний газар танхайрч, зодоон хийсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй ажээ.

Гэрчийн өгүүлснээр бол тухайн цэнгээний газар төрсөн өдрөө тэмдэглэж байсан нэгэн залуу Пикфордын авирыг тэвчилгүй дэргэд нь очиж, тайван байхыг хүссэн гэнэ. Үүнээс болж зодоон үүсчээ. 10-аад хүн зодоонд оролцсоны дараагаар Пикфордыг найз нар нь таксинд суулган гэр рүү нь авч одсон гэнэ.

Цагдаа нар тус хэргийг шалгаж эхэлснээ мэдэгдсэн ч гэмтэж бэртсэн хүнгүй, мөн баривчлагдсан хүн байхгүй гэдгийг дуулгажээ. “Эвертон”-ы удирдлага хэргийн талаар нарийн тайлбарлалгүй “Манай багийн нэг тоглогч оролцсон явдлын талаар бид мэдэж, судалж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Ямартай ч залуу од Английн шигшээ багийн хаалгач клубын удирдлагуудаас нэлээн зэмлэл хүртэж байгаа нь тодорхой юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу