ЗГ: Тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ

803
tetgewer
Тэтгэвэрийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ

Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийтдээ 408 мянга орчим ахмад настан тэтгэвэр авч байна.

Улс эх орондоо хийдгээ хийгээд гавьяаныхаа амралтанд гарсан тэдний хөлсийг сар шинээс өмнө буюу хоёрдугаар сарын 1-ээс нэмэгдүүлнэ гэдгийг Засгийн газраас шйидвэрлээд байсан.

Энэ онд Улсын төсөвт 107.5 тэрбум төгрөгийг НДС-гаас төвлөрүүлжээ. Энэ нь ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхэд тусгасан төсөв. Тус сангаас олгосон санхүүжилттэй холбоотой бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянгаар нэмэгдүүлж 310 мянган төгрөг болгожээ.

Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянган төгрөг байгааг 270 мянгад хүргэн нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэснээр 2019 оны хоёрдугаар сарын нэгнээс тэтгэврийн дундаж хэмжээ 372.5 мянга болох юм байна.

Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу халамжийн тэтгэвэр нь амжиргааны түвшнээс доогуур байх нь зохимжгүй гэж үзэн 155 мянга төгрөг байгааг 174 мянган төгрөгт хүргэхээр болжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу