Зүй бусаар 25.7 мянган толгой мал хоргоджээ!

834
maliin-horgodol
Зүй бусаар 25.7 мянган толгой мал хоргоджээ!

Өнгөрсөн сард улсын хэмжээнд зүй бусаар 25.7 мянган мал хорогджээ. Энэ нь өмнөх жилээс 283 мянгаар буурсан тоо юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны нэгдүгээр сард 309 мянган мал зүй бусаар хорогдсон байдаг.

Хорогдсон малыг ангилбал, ямаа 12.3 мянга, хонь 8.8 мянга, үхэр 2.9 мянга, адуу 1.7 мянгаар, тэмээ 25 байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр манай улс 66 сая 400 гаруй мал тоолуулсан. Малын өсөлт бууралтын тухайд авч үзвэл, хонь, тэмээ өсөж, адуу өнгөрсөн оны түвшинд, харин үхэр, ямаа багассан байна.

Тухайлбал, энэ онд хонь 30, ямаа 27 сая байгаа бол адуу гурав, үхэр дөрвөн сая байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу