Их аварга Кисэносатогийн зодог тайлах ёслолын тов гарлаа

734
kisenosato
Их аварга Кисэносатогийн зодог тайлах ёслолын тов гарлаа

Япон Их аварга Кисэносато зодог тайлах болсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл ирэх есдүгээр сарын 29-нд Кокүгикан ордонд зодог тайлах ёслолоо хийхээр товложээ.

Ёслолын үеэр Оичёо буюу үс авах ёслол, дээд зиндааны бөхчүүдийн барилдаан болно. 18 жил Ёкозүна цолтонгүй байсан япончуудад энэ хүндтэй цолыг авч ирсэн гавьяатны үсэнд хэдэн хүн хайч хүргэх нь олны анхаарлыг татах нь гарцаагүй юм.

Энэхүү “есдүгээр сарын 29” нь Кисэносатогийн анхны багш буюу мэргэжлийн сумогийн 59 дэх Ёкозүна Такасносато агсны төрсөн өдөр юм. Харин Тагоноүра дэвжээнээс албаар энэ өдрийг товлосон хэрэг биш, Кокүгикан ордны сул өдөр нь ингэж таарсан гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу