Кирибаяма Б.Лхагвасүрэн эх орондоо ирлээ

463
lhagvasuren
Кирибаяма Б.Лхагвасүрэн эх орондоо ирлээ

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын башёд Монголын шинэ Сэкиторигоор Мичинокү дэвжээний 22 настай Кирибаяма хэмээх Б.Лхагвасүрэн тодорч ирэх гуравдугаар сарын тэмцээнээс Жюүрёо зиндаанд дэвшин барилдах болсон.

Тэрээр Кёкүшюүзан Д.Батбаяраас эхлэн Кирибаяма хүртэл 24 жилийн дотор Монгол нутгийн дэвжээнээс төрсөн 34 дэх цолтой сүмоч болсон билээ.

Кирибаяма Б.Лхагвасүрэн өчигдөрхөн /2019-02-13/ нутагтаа хөл тавьсан бөгөөд энэ сарын 17-нд буцах аж. Тэрээр цол авах хүртлээ, Монгол нутагтаа очихгүй хэмээн ам гарч байсан бол зорьсондоо хүрээд ийн эх орондоо ирлээ.

З.Халиун

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу