К.Леонардын гайхалтай шидэлт, Канадын багт ялалт өглөө

441
Kawhi Leonard
К.Леонардын гайхалтай шидэлт, Канадын багт ялалт өглөө

АНУ-ын ҮСБХ-ны плэй-оффын хоёр дахь шатны тоглолтууд өндөрлөлөө. Өнөөдөр “Торонто Рэпторс” “Филадельфи 76” багийн 7 дахь цуврал тоглолт болж К.Леонардын гайхалтай шидэлтийн ачаар Канадын баг ялалт байгууллаа.

Тоглолт маш өрсөлдөөнтэй явагдаж аль аль нь оноогоор хол тасарч чадаагүй, эхний гурван үе 67-64 харьцаагаар өндөрлөв. 4-р үеийн сүүлийн нэг минут маш өрсөлдөөнтэй явагдаж 00:10.8 секунд дутуу байхад К.Леонард торгуулийн шидэлт хийн нэгийг нь алдаж 90-88 харьцаатай болсон.

“Филадельфи 76” баг довтолгоо хийн Ж.Батлер маш амжилттай довтлон оноо 90-90 болсон. Цаг дуусахад 00:04.2 үлдсэн бөгөөд К.Леонард давхар хамгаалалтын дээгүүр маш хэцүү шидэлт хийсэн. Түүний шидсэн бөмбөг цагтай уралдан цагирганд гурван удаа ойн орсон бөгөөд цувралын 7 дахь тоглолтыг дуусгалаа.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу