“Лозанн-2020” залуучуудын өвлийн олимпийн наадмыг зургаан тамирчин зорино

809
lozan-2020
"Лозанн-2020" залуучуудын өвлийн олимпийн наадмыг зургаан тамирчин зорино

Залуучуудын өвлийн олимпийн III наадам 2020 оны нэгдүгээр сарын 9-22-нд Швейцар улсын Лозанн хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд 70 гаруй орны 1800 гаруй тамирчин спортын 16 төрөлд, 81 багц медалийн төлөө өрсөлдөх аж.

~”Лозанн-2020″ залуучуудын өвлийн олимпийн наадмыг зургаан тамирчин зорино~

Үүнээс Монгол Улсаас зургаан тамирчин болон дасгалжуулагч, албаны хүмүүс зэрэг 12 хүний бүрэлдэхүүнтэй баг “Лозанн – 2020” залуучуудын өвлийн олимпийн наадмыг зорих юм байна.

Тухайлбал, манай тамирчид гүйлтийн цана, биатлоны төрөлд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд Монголын багийн ахлагчаар Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллана.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу