Манж амбаныг өөртөө дурлуулсан Хийлч Дээгий

2669
hiilch-deegii
хийлч Ч.Дэлгэрцэцэг

Яруу найрагч, хутагт судлаач, СГЗ П.Батсайхан найруулсан “Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна” хэмээн сануулах “2000” уран сайхны кино гуравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болно.

Манж Чин гүрний эрхшээлд 200 жил дарлагдсан Монголчууд эрх чөлөөнийхөө төлөө эрслэн боссон тэмцлийн нэгээхэн хэсэг болох Улиастайн “2000 цэрэг”-ийн бослогын бодит түүхээс сэдэвлэн уг кинонд хийлч Ч.Дэлгэрцэцэг гол дүрийг бүтээжээ.

“2000” УСК

Хийлч бүсгүйн Монгол хатны дүрээр эргэсэн дүр үзэгч олны хүлээлтийг үүсгээд буй. Түүхэн кинонд дүр бүтээх өөрийн мөрөөдлөө биелүүлж, тэр ч байтугай “МОНГОЛ ХАТАН”-д тоглосноо ихэд бэлгэшээж буйгаа хэллээ.

Ч.Дэлгэрцэцэг “Монологийн хэсэг дээр хүн 4-5 удаа найруулагчаасаа болохгүй байна гэдэг үг сонсоод ирэхээр шантардаг юм байна лээ. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг энд юу хийж яваа юм бол оо гэж хүртэл бодсон. Сүүлчийн зургууд байсан учраас надад ухрах эрх байгаагүй” гэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу