Манчестер сити Тоттенхэмийг хоёр хожихоос өөр аргагүй

523
tot-mc
Манчестер сити, Тоттенхэм,

Манчестер сити клуб Тоттенхэм клубтэй аваргуудын лигийн шөвгийн дөрөвт орхын төлөө энэ сарын 18-нд тоглоно. Харин 20-нд дахин Тоттенхэм клубтэй Английн Премиэр лигийн хүрээнд тоглох юм.

Энэ тоглолтууд Манчестерийн багийн хувь заяаг шийдсэн чухал тоглолтууд болох аж. Аваргуудын лигийн өмнөх тоглолтондоо тэд Тоттенхэмд 1:0-ийн харьцаатай хожигдож хэцүүхэн байдалд орсон байгаа.  Харин энэ тоглолтонд тэд хожиж байж цааш шалгарах эрхтэй болох юм.

Харин Английн лигийн хүрээнд болох тоглолтууддаа Манчестерийн баг нэг л хожигдвол цомоо Ливэрпульд алдах магадлалтай болох юм.  Тиймээс Тоттенхэмийг хоёр удаа хожихоос өөр боломж тэдэнд байхгүй.

Тэд дөрөвдүгээр сарын 14-нд Кристал Палас багийг 3:1-ийн харьцаатайгаар хожоод байгаа билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу