Месси үлдэж, Роналдо хасагдлаа

873
896f220ef6581a7f1c399c9b2c55bc80

Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний хэсгийн тоглолтууд дөрөвдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө болсон юм. Энэ шөнө Месси тэргүүтэй Испаний Барселона клуб Английн Манчестер Юнайтедтай тоглосон юм. Харин Роналдо тэргүүтэй Италийн Ювентус баг Голландын залуухан бүрэлдэхүүнтэй Аяакстай тоглосон юм.

Барселонагоос Месси 2 гоол , Коутинио 1 гоолыг хийж хоёр тоглолтын нийт дүнгээр 4:0-ийн харьцаатай хожсон юм. Харин Ювентусээс 1 гоолыг Роналдо оруулсан ч баг нь 2:1-ээр хожигдож нийт дүнгээр 3:2-ын харьцаатай хожигдлоо.

Ингээд дараагийн шатанд Барселона, Аяакс хоёр шалгараад байгаа юм. Харин шөвгийн дөрвийн нөгөө хоёр баг 17-ны шөнө тодрох болно.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу