Модель залуу үдээсэндээ тээгэлдэж унаад, улмаар нас баржээ

1353
udeesendee-teeglej-nas-barsan-zaluu
Модель залуу үдээсэндээ тээгэлдэж унаад, улмаар нас баржээ

Бразилийн Сан Пауло хотод загварын долоо хоногийн үеэр залуу модель үдээсэндээ бүдэрч унан хүнд бэртэл аван, улмаар амиа алдсан хэрэг гарчээ.

26 настай эрэгтэй загвар өмсөгч Тэйлс Соарес нь Ocksa брэндийн хувцсыг өмсөн тайзнаа алхсан байна. Бусад загвар өмсөгчдийн сүүл хэсэгт алхаж үзэгчдийн урдуур гаран тайз руу буцаж эргэхдээ бүдэрч нүүрээрээ газар унажээ.

Үзэгчид эхэндээ үүнийг шоуны нэг хэсэг хэмээн бодож байсан ч загвар өмсөгч босч чадалгүй удсан байна.

Нэн даруй яаралтай түргэн тусламжийн багийнхан ирж загвар өмсөгч залууг эмнэлэгт хүргэжээ. Удалгүй модель амиа алдсан болохыг албан ёсоор мэдэгдсэн байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу