Монгол Улсын Тод манлай уяачид тодорлоо

845
mongol-ulsiin-manlai-uyachid
Ерөнхийлөгчийн зарлигаар Уяачдад Монгол Улсын цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн Сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ.

Уяачдын цолыг Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өгөв.

Тод манлай уяач цолоор

  • Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг,
  • Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Лхагвын Батмөнх,
  • Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Дайдийхүүгийн Баяраа,
  • Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бичээрэйгийн Далай,
  • Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул Өлзийхутагийн Пүрэвбаатар,
  • Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Бат-Очирын Энхболд нар Тод манлай уяач цол хүртээв.

Манлай уяач цолоор

  • Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбат
  • Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Гомбожавын Баярцогт
  • Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уугуул Ганбаатарын Баянтогтох
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Дэмбэрэлийн Дэлгэрбаяр
  • Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъян
  • Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очир
  • Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайхан нарт Манлай уяач цол олголоо.

Алдарт уяач цолоор

  • Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Гончигбатын Батболд
  • Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Балдоржийн Баярдорж
  • Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Пяранлайн Буд
  • Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмийн Бүргэдээ
  • Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Гүнсэнгийн Ганчулуун
  • Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Дуламын Сугар
  • Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Цэндийн Энхтайван нарт Алдарт уяач цол олгов.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу