Муатайн Азийн аваргын бүсийг эх орондоо авчирлаа

687
Haliun
Олон улсын хэмжээний мастер Б.Халиун

Олон улсын хэмжээний мастер Б.Халиун жилийн өмнө үрийн зулай үнэрлэж ээж болсон ч их спортдоо эргэн орж аваргын бүсийг зүүж чадлаа.

Тодруулбал, тэрээр өнгөрсөн бямба гарагт /2019-01-26/ Тайланд улсын Нан хотод болсон Азийн Муатайн холбооны ерөнхийлөгчийн ивээл доорх Азийн мэргэжлийн Муатайн аваргын төлөөх тулаанд оролцож эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ялалт байгуулан мэргэжлийн муатайн боксын Азийн аваргын бүсийн эзэн болжээ.

Тэрбээр муатайн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээс гадна улсын болон Бүх ард түмний спортын наадмын аварга юм

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу