Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын начин Баяндайн Эрдэнэбилэгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болж өнгөрлөө.
Тус барилдааны үеэр Монгол бөхийн өргөөнд Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат, улсын арслан Батжаргалын Ганбат, улсын начин Баяндайн Эрдэнэбилэг нарын хөрөг бүхий хивсний дуудлага худалдаа болсон юм.
Дуудлага худалдаа амжилттай зохиогдож хивс 1,5 сая төгрөгөөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумьяа авсан билээ. Тамирчин бүсгүй хивсээ нутгийнхаа зон олон нутгийн зөвлөлдөө дурсгал болгон хадгалуулж байгаа юм байна.