МХЕГ-аас цвэр усыг тоолуургүйгээр ашигласан зөрчил илрүүлэв

1121
Tsewer-usnii-tooluur
МХЕГ-аас цвэр усыг тоолуургүйгээр ашигласан зөрчил илрүүлэв

МХЕГ-ын даргын баталсан 01/69 тоот удирдамжийн дагуу уул уурхай, ашигт малтмал, байгалийн нөөц олборлолт, хүн амын унд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтын гүний усыг их хэмжээгээр олборлон ашиглаж буй уул уурхайн 23 аж ахуйн нэгж, 9 баяжуулах үйлдвэрийг хамруулан, цэвэр ус олборлон ашиглаж буй аж ахуйн нэгжүүдийн ус олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл,

баримт бичгийг хянан үзэх, усны хэрэглээг бүрэн тоолууржуулсан эсэх, төлбөр тооцоог гүйцэтгэж буй хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад хамруулж хэмжлийн нэгдмэл байдлыг хангасан эсэх, усны тоолуурын хэмжилзүйн үзүүлэлт, суурилуулалт, чанар байдал нь холбогдох стандартад нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийж ажиллалаа.

~МХЕГ-аас цвэр усыг тоолуургүйгээр ашигласан зөрчил илрүүлэв~

Шалгалтаар уул уурхайн аж ахуйн нэгжийн 46 гүний худаг, худгийн шугамд суурилуулсан 35ш тоолуурыг хамруулсан ба шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж нь өөрийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа цэвэр усны хэрэглээг бүрэн тоолууржуулаагүй, цэвэр усыг тоолуургүйгээр ашигласан, суурилуулсан тоолуур нь техникийн болон ашиглалтын шаардлага хангахгүй, байгууллагын дотоодын хяналт хангалтгүй зөрчил илэрсэн 4 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ тооцож, зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага хүргүүлэн, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу