Мэргэшсэн хөтөч, тайлбарлагчийн ГЭРЧИЛГЭЭ гардан авлаа

889
mergeshsen-hotoch
Мэргэшсэн хөтөч, тайлбарлагчийн ГЭРЧИЛГЭЭ гардан авлаа

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо хамтран чадварлаг хөтөч, тайлбарлагчдыг бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгуулж ирсэн билээ.

Энэ жилийн анхны сургалтад хамрагдсан 30 иргэнээс 12 нь мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн гэрчилгээгээ гардан авч, мэргэшсэн хөтөч, тайлбарлагчийн эгнээд нэгдэн ороод байна.

Энэ удаагийн сургалт нь Дэлхийн Хөтөч, тайлбарлагчдын холбооноос бэлтгэгдсэн сургагч багш, хөтөлбөрөөр зохион байгуулагдсанаараа онцлог боллоо.

Дараагийн сургалт 2, 3, 5, 11 дүгээр саруудад зохион байгуулагдах бөгөөд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын санаачлагаар тавдугаар сарын сургалтыг Хотын аяллын мэргэшсэн хөтөч, тайлбарлагчдаар бэлдэх юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу