Найрагчийн давхар баяр…

1089
Yaruu-nairagch-Battulga
Яруу найрагч Б.Баттулгын давхар баяр

“Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм…” хэмээсээр 36 дахь удаагийн “Болор цом” өвөртөлсөн яруу найрагч Б.Баттулга өнөр бүлийн тэргүүн билээ.

Тэрээр эхнэртээ шинэ хонины шөл уулгаж, өлгий даавуу бэлдэх гээд үзэг цаасаа түр хойшно тавьсан сурагтай. Учир нь яруу найрагчийн маань эхнэр саяхан амаржиж голомт залгах удаах хүүгээ тосон авчээ.

Yaruu-nairagch-Battulga-01
36 дахь удаагийн “Болор цом” өвөртөлсөн яруу найрагч Б.Баттулгын халуун ам бүл /2019/

“Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ” гэгчээр нутгийн зон олны санаачилж хэрэгжүүлж буй хоёр өрөө байрны асуудал ч энэ үеэр шийдэгдэх аж.

Завхан нутгийн уугуул Их-Уул суманд өсөж төрсөн түүнийг нутгийн зөвлөлөөс дэмжин туслахаа амлаад ямартай ч сар шинийн баяраас өмнө хоёр өрөө байрны түлхүүрийг атгуулах гэнэ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу