Наурыз баярыг угтсан арга хэмжээнд Хотын дарга оролцлоо

590
nauriiz-nalaih-duureg
Наурыз баярыг угтсан арга хэмжээнд Хотыг дарга оролцлоо

Хаврын дунд сард буюу гуравдугаар сарын 22-ны өдөр, шөнө тэнцэх өдөр Казах түмний уламжлалт Наурызын баяр тохиодог билээ. Тус баярыг угтан “Асыл достар” хэмээх залуусын бүлгэмээс хүндэтгэлийн үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдөр Налайх дүүрэгт зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нар урилгаар оролцож, нарны баяр, наурыз баярын мэндчилгээг казах түмэндээ дэвшүүллээ.

nauriiz
Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар

Дашрамд дурдахад Наурызын баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 21-ний өдөр Соёлын ордонд зохион байгуулагдах юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу