Нора: 35 настай хүн хөгшин АВГАЙ болчихдог бол ‘Excuse me’ !

781
nora
Нора буюу Д.Оюунномин

Дэлхийн загварын зах зээлд олон жил ажилласан туршлагатай модель Нора буюу Д.Оюунномин хэнээс ч, юунаас ч хараат бус жинхэнэ эрх чөлөөтэй эмэгтэй гэдгээрээ охид бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлдэг.

Тэрээр Парис, Милан, Нью-Йорк, Берлиний загварын тайзнаа алхаж, дэлхийн томоохон хотуудын гудамжийг өөрийн зургаар чимж, “Chanel”-ийн сонгодог загварыг олон ч удаа тайзнаа амилуулсан анхны Монгол модель.

Тэр ч утгаараа дэлхийд данстай загвар өмсөгч маань өдийг хүртэл амьдрал зохиогоогүй яваа бөгөөд гэрлэхэд нас оройтлоо гэсэн олонд ингэж хариулжээ.

35 настай хүн хөгшин авгай болчихдог. Excuse me?!! 22 той сургууль төгсөөд, хүнтэй суугаад, хүүхэд гаргаад, гучин таван настай авгай болоод, дөчин настай эмээ болоод, дөчин таван настай эмгэн болоод, тавьтай тэтгэвэрт гараад, жартай үхдэг үе чинь өнгөрчхөөд байна. Миний 6жаран настай ээж хоёр жилийн өмнө хуримаа хийсэн одоо Солонгос хэл сурч байна

хэмээн таглажээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу