Нурсултан-Улаанбаатар-Нурсултан чиглэлд шууд нислэгтэй боллоо

860
kazakhstan
Нурсултан-Улаанбаатар-Нурсултан чиглэлд шууд нислэгтэй боллоо

Өнөөдрөөс Нурсултан-Улаанбаатар-Нурсултан чиглэлд шууд нислэгтэй боллоо. Өнөөдрийн анхны нислэгээр 106 зорчигч Улаанбаатарт ирж, 51 зорчигч Нурсултан руу ниссэн байна.

Нислэгийг Казахстан улсын агаарын тээврийн томоохон авиа компаниудын нэг болох “CКАT” компани гүйцэтгэж буй ажээ. Иргэдэд Боинг 737-700, Боинг 737-300 онгоцоор 7 хоногийн даваа, пүрэв гаригуудад үйлчлэх юм байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн гуравдугаар сард Казакстан улсын нийслэл Астана нэрийг тус улсын төрийн тэргүүн Нурсултан Назарбаевын нэрээр сольж, “Нур-Султан” гэх нэртэй болгож өөрчилжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу