Олимпийн аварга Хажимурат Гацалов иргэншлээ солив

776
Хажимурат Гацалов
Олимпийн аварга, дэлхийн таван удаагийн аварга Хажимурат Гацалов

Олимпийн аварга, дэлхийн таван удаагийн аварга Хажимурат Гацалов дахин дэвжээнээ гарахаар шийджээ. 36 настай тамирчин сүүлийн гурван жил дэвжээнд гараагүй бөгөөд энэ хугацаандаа Казахстанд дасгалжуулагчаар ажилласан юм.

Тэгвэл ирэх есдүгээр сард Казахстаны нийслэл Нур-Султанд болох ДАШТ-д Армений нэр дээрээс оролцохыг Ар Осетийн бөх хүсч, хүсэлтээ албан ёсоор гаргажээ.

Гэлээ ч Олон Улсын Бөхийн Нэгдсэн Холбоо түүний хүсэлтийг аравдугаар сараас нааш гүйцэлдүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ Армений тал энэ асуудлаар идэвхтэй шаргуу хөөцөлдөж чадвал ДАШТ-ээс өмнө иргэншлээ сольж, дэвжээнээ гарах найдлага бий гэж үзэж буй ажээ.

эх сурвалж: news.mn

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу