Олон сая үзэгчтэй “NBA ALL STAR-2019” тун удахгүй…

695
NBA-all-star-2019
Олон сая үзэгчтэй “NBA ALL STAR-2019” тун удахгүй...

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг, олон сая үзэгчидтэй тэмцээнүүдийн нэг болох “NBA ALL STAR-2019” маргааш /2019-02-16/ эхлэх юм.

Энэ сарын 16-18-ний хооронд Хойд Каролина мужийн “Спектрүм центр”-т явагдах тэмцээн, залуу оддын тоглолтоор хөшгөө нээх ажээ. Түүнчлэн хоёрдугаар сарын 17-нд “Saturday night” буюу тамирчдын ур чадварын тэмцээний аваргууд шалгарна.

Үзэгчдийн анхаарлыг татдаг төрөл нь холын зайн шидэлтийн болон цагирган дээрх довтолгооны үзүүлбэр байдаг. Холын зайн шидэлтийн төрөлд зургаан удаа оролцож, нэг нэг удаагийн амжилтыг үзүүлсэн Стифен Көрри, Дирк Новицки нар дахин оролцож байгаа нь үзэгчдээс хүлээлт үүсгэж буй гэхэд болно.

NBA
Дирк Новицки

Өрнөд болон Дорнодын бүсийн шилдэг тамирчид хоёр багт хуваагдан өрсөлдөх бөгөөд Лейброн Жеймс, Яннис Антэтокунмпо нар тус тус ахална. Сагсан бөмбөг сонирхогчдын дунд үргэлжийн мөнхөд хүлээлт үүсгэдэг энэхүү тэмцээн хэрхэн өрнөхийг үзэх л үлддээ.

А.Чингэстэй

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу