ОУХМ Б.Мөнхзаяа “ТОКИО-2020” Олимпд орох болзлоо хангалаа

1006
Monhzaya
ОУХМ Б.Мөнхзаяа

Хонкгонгод болсон Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Алтан зам” гүйлтийн төрөлд оролцсон Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа зургадугаар байранд шалгарснаар “Токио 2020” олимпид орох болзлоо хангажээ.

Манай тамирчин 2 цаг, 35 минут, 44 секундын гүйж бариандаа орж иржээ. Түүний дараагийн тэмцээн Катарт болох хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх юм.

Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа тамирчны маань спортын амжилт өөдөө байг.

А.Чингэстэй

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу