ОХУ-аас ойн түймэр Хэнтийн Өмнөдэлгэр суманд орж иржээ!

504
oin-tuimer
ОХУ-аас ойн түймэр Хэнтийн Өмнөдэлгэр суманд орж иржээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг Гацуур гол гэдэг газар Монгол Улсын хилийн 745 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг /05.22/ 18:15 цагт хүлээн авжээ.

~ОХУ-аас ойн түймэр Хэнтийн Өмнөдэлгэр суманд орж иржээ~

Түймэр орж ирсэн газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 280 км зайтай бөгөөд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын нэг алба хаагч, Үндэсний аврах бригадын 25 алба хаагчтай бүлэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171Е” загварын нисдэг тэргээр өнөөдөр /2019-05-24/ түймрийн голомт руу явжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу