Поп Дива Ж.Алтанцэцэг долоон жилийн дараа тайзнаа…

938
duuchin-altantsetseg
Поп Дива хатагтай Ж.Алтанцэцэг

Поп Дива хатагтай Ж.Алтанцэцэг гахай жилийн гэнэтийн бэлгээ задлах гэж байна. Тэрээр эмэгтэйчүүдийн баяраар буюу ирэх сарын 8-нд Корпорэйт конвеншн центрт “Хайр гэж…” тоглолтоо хийх юм.

Сүүлийн үед дуулахаас илүүтэй дэлгэцийн уран бүтээлд хүч сорин “Чингисийн хүүхдүүд” УСК-ны продюсерээр уригдан ажиллаж НҮБ-ын шилтгээнд морилж, хүмүүнлэгийн ажил өрнүүлэх гээд их завгүй явсан бүсгүй долоон жилийн дараа үзэгч, фенүүдтэйгээ уулзах тов зарлажээ.

Дашрамд МУГЖ Ж.Алтанцэцэгийн тоглолт үргэлж шинэлэг болдог байсан талаар түүний байнгын үзэгчид одоо ч дурсдаг. 2000 оны Улсын циркт тоглосон “Одиссей” тоглолтод хиймэл нуур үүсгэн, завьтай дуулж, үзэгчдийг алмайруулж байсан нь одоо ч дахин давтагдаагүй байгаа аж.

2013 оны “Алтанцэцэг” тоглолтоо Монголд анх удаа 3D тайзан дээр хийж байсан нь тухайн үедээ төдийгүй одоо ч шинэлэг байх биз ээ.

Тоглолтын ерөнхий зохион байгуулалтыг Монголдоо тэргүүлэгч On’n Off продакшн зохион байгуулах юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу