П.Идэржавхлан эмээгээ магтан дууллаа

1473
duuchin-iderjawhlan
МУСТА, дуучин П.Идэржавхлан

Тарнийн тоогоор буян хураагаад та минь үрсээ бурханд даатгав уу, Өрөөлөөс дутаалгүй ерөөлөөр өсгөсөн өөрөө та минь бидний бурхандаа…

Ая нь аргадаж, үг нь ухааруулах ардын сайхан дууг түмний сэтгэлд хүргэн өдгөө нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон МУСТА, дуучин П.Идэржавхлан ээлжит шинэ уран бүтээлээрээ эмээгээ магтан дуулжээ.

Монголын мянга мянга ачтан буурал эмээ нараа хүндэтгэн, магтан дуулах ая дууны эгшгэн цэнхэр хадгаа Олон улсын эмэгтэйчүүдийн баяраас урьтан дэлгэж сонсогч олныхоо сонорыг мялааж байна.

СТА П.Идэржавхлангийн “Эмээдээ” уран бүтээлийн аяыг МУУГЗ Б.Бямбабаяр уянгалуулсан бол шүлгийг СТА А.Ихбаяр туурвин “DUAL ZET” продакшн дүрсжүүлжээ.

З.Халиун 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу