САЙН МЭДЭЭ: Туул голын эрэг дагуух 13.8 км замыг цэвэрлэв

848
hoggui-hot-01
Туул голын эрэг дагуух 13.8 км замыг цэвэрлэв

“Хоггүй цэвэрхэн Монгол” аянд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Англи хэлтэй залуус” хөтөлбөрт хамрагдаж байгаа залуучуудын төлөөлөл нэгдэж Асеми виллагаас Яармагийн гүүр хүртэл Туул голын урд, хойд эрэг дагуух 13.8 км газрыг цэвэрлэлээ.

Цэвэрлэгээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн оюутны хөгжлийн асуудал хариуцсан Орон тооны бус зөвлөх Н.Лхагвадорж бүхий 650 гаруй оюутан залуус оролцож нийт 3 тонн хог хаягдлыг Баянзүрх, Хан-уул дүүргийн Тохижилт, үйлчилгээний компанийн машинд ачуулж Улаанчулуутын хогийн цэгт асгуулсан байна.

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу