Сар шинийн босгон дээр ахмад ажилчдадаа хүндэтгэл үзүүллээ

504
Сар шинийн босгон дээр ахмад ажилчдадаа хүндэтгэл үзүүллээ
Сар шинийн босгон дээр ахмад ажилчдадаа хүндэтгэл үзүүллээ

Сар шинийн баярын босгон дээр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраасдүүрэгт ажиллаж, амьдарч буй ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон дүүргийн бусад удирдлагууд, төлөөлөгчид оролцсон юм.

Уг арга хэмжээнд дүүргийн 28 хорооны төлөөлөл болох 3000ахмад настан оролцсон бөгөөд ахмадууддаа зориулжМУСТА Ч.Алтантүлхүүр, Э.Чинбаяр залуу дуучин Н.Ундрал зэрэг уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр төрд олон жил үр бүтээлтэй ажиллаж ард түмэн, үр хүүхдэдээ ажил үйлсээрээ үлгэр дууриалал үзүүлж буй нэр бүхий ахмадуудыг Ахмадын холбооны ‘’Хүндэт тэмдэг’’-ээр шагнаж урамшууллаа. Мөн урилгаар хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа ‘’Цагаан сар’’-ын идээний дээж, гарын бэлэг гардууллаа

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу