Сумын татварын улсын байцаагчдын сургалт, зөвлөгөөн болно

722
sumiin-tatwar-baitsaagch
Сумын татварын улсын байцаагчдын сургалт, зөвлөгөөн болно

Татварын ерөнхий газраас “Сумын татварын улсын байцаагчдын сургалт- зөвлөгөөн”-ийг энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Уг сургалт зөвлөгөөнд 330 сумын татварын улсын байцаагч, 21 аймгийн Татварын хэлтсийн дарга оролцно. Сургалт зөвлөгөөний зорилго нь “Татварын багц хууль”-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, “Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийг татварын албаны хэмжээнд нэвтрүүлэх, албан хаагчийг арга зүйгээр хангах, шинэ тогтолцоонд чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох юм.

Мөн энэ сарын 22-ны өдөр Монгол Улсад шинэ үеийн татварын алба үүсч хөгжсний 28 жилийн ой, “Татварын албаны ажилтны өдөр -2019” өдөрлөгийг албаны хэмжээнд зохион байгуулах бол 23-ны Монголын татварын албаны “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгуулна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу