Сурагчдын оюуны хөгжлийг дэмжих “Stem” танхим нээгдлээ

807
stem-tanhim
Сурагчдын оюуны хөгжлийг дэмжих "Stem" танхим нээгдлээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ сарын 14-ний өдөр ;Дархан хотод буюу тойрогтоо ажиллалаа.

Тэрбээр сурагчдын оюуны хөгжлийг дэмжих хүрээнд Улсын тэргүүний “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн Б байранд сэтгэн бодох STEМ танхимыг өөрийн зардлаар тохижуулж энэ хичээлийн жилд ашиглалтад оруулсан юм.

Тус танхим 3 дугаар сарын 14-ний өдөр эцэг эхчүүд, сурагчдын хамтаар албан ёсоор нээгдсэн бөгөөд Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 5 дугаар ангийн 11 бүлгийн 468 сурагч 7 хоногт 4 цагаар хичээллэж байна.

Эцэг эхчүүд энэ өдөр хичээлд суун, хүүхдүүдтэйгээ хамтаар төрөл бүрийн бүтээл хийсэн бөгөөд хүүхдүүдийн оюуны хөгжлийг дэмжиж, зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгөх танхимыг байгуулсанд талархаж байлаа.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу